Эрхийг нь бүр мөсөн хасахыг дэмжжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Эрхийг нь бүр мөсөн хасахыг дэмжжээ

Замын цагдаагийн газраас өөрсдийн веб сайтаар дамжуулан иргэдийн дунд нэгэн сонирхолтой судалгааг хийж эхэлжээ. Энэхүү судалгааны дүнг цаашид Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулахад ашиглах гэнэ. Тэд “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид ямар арга хэмжээ авах вэ?” гэх асуултыг санал асуулгад хамрагдахыг хүсэгчдэд тавьж буй аж. Харин санал асуулгад оролцогсдын зүгээс “Өндөр хэмээний торгууль ногдуулах” , “Хорих ял оноох”, “Нийгэмд тустай ажил хийлгэх” зэрэг саналыг гаргажээ. Харин олонхи нь  “Жолоодох эрхийг нь нэг удаа тодорхой хугацаагаар хасаад дахин ийм зөрчил гаргасан тохиолдолд бүх насаар нь эрхийг нь хасах”-ыг хамгийн зүйтэй  арга хэмжээ байх болно гэж үзжээ. Санал асуулга үргэлжилж байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж