Хадгаламжийн банктай холбоотойгоор Олон-Овоотын нөөцийн асуудал маргаан дагуулаад байгаа юм. Тус ордын нөөц гурван хувилбараар яригдаж байгаа бөгөөд Ц.Мянганбаярын 25 тонн, АМГ-ын 18.5 тонн, Ш.Батхүүгийн дөрвөн тоннын аль нь зөв болохыг тодорхойлуулахын тулд Уул уурхайн хүрээлэнгийн захирал Х.Жаргалсайханыг хөлсөлж ажиллуулахаар болсон байна. Мөн геологичоор н.Оюунгэрэл гэдэг хүнийг томилжээ. Дээрх хүмүүсийн ажлын хөлсийг төрөөс гаргах юм байна. Харамсалтай нь, одоогоор тэдэнд өгөх мөнгө төрд байхгүй учраас Олон-Овоотын нөөцийг шинжлэх асуудал түр хойшлогдоод буй аж.
Ж.ЭРХЭС