Баяртай 1080 HD сайн байна уу 4К

Хуучирсан мэдээ: 2013.12.20-нд нийтлэгдсэн

Баяртай 1080 HD сайн байна уу 4К

via Mungun Boroo

БАЯРТАЙ 1080 HD САЙН БАЙНА УУ 4К.
ЭНЭ БОЛ ХУВЬСАЛ 


Технологийн ертөнцөд маш их зүйл өрнөсөн 2013 оны төгсгөлд телевизийн тоон
технологийн салбарт дахин нэг томоохон хувьсгал өрнөж байна. Бидний мэдэх
плазма телевизийн эрин үе дуусч, 4K ялгарал бүхий “LED LCD” телевизийн
технологи хүч түрэн орж ирлээ.

Нэгэн цагт “LCD” телевиз зах зээлд гарч ирэхдээ хуучны талстат туяан
технологийг үгүй хийж байсан бол плазма телевизийг ардаа орхих цоо шинэ “LED
LCD” хувилбар гарч ирж байна. Энэ нь анхны “OLED” системийн шинэчилсэн хийгээд
“3D TV” дээрх тоон системийн төгс хувилбар ажээ.

Энэхүү түүхэн шинэчлэлийг Өмнөд Солонгосын “LG” корпораци авч ирж буй бөгөөд он
гарсны дараа шинэчлэгдсэн хувилбаруудыг “Samsung” ч мөн ялгаагүй үйлдвэрлэх юм
байна.

Плазма телевизийн шинэчлэл буюу “LED LCD 4K” юугаараа давуу вэ

Юун түрүүнд “LG” плазма телевизээс татгалзаж байна. Харин ирэх 2014 онд плазма
телевизийн шинэ хувилбар буюу “LED LCD 4K” хэрэглээнд нэвтрүүлэх юм. Түүнчлэн
“Samsung”-ийн “PNF8500 plasma” технологи нь энэ онд нэлээд эрэлттэй байсан ч он
гарсны дараа “4k OLED” системд шилжих аж.

Шинээр гарч ирэх технологи нь усан буюу гель материалын холимог юм. Энэ нь
шидэгдсэн дүрс дэлгэцэнд буухад долгион цацруулдаг байсан шийдлийг үгүй хийж,
дүрс өөртөө хувирлын теором бий болгодог гэсэн үг юм.

Ирэх 2014 онд худалдаанд гарах “4K” системийн ус, гелин телевизүд харьцангуй
хямдхан байх гэнэ. Зөвхөн технологийн хувьд шинэчлэл авч ирснээс биш материалын
хувьд төдийлөн зардал гараагүй аж. Хэрэглэгчид шинэ телевизийг нугалж, мэдрэгч
системээр удирдаж, мөн дуу хоолой харааны мэдрэхүйгээр удирдах боломжтой юм
байна.

via Eli Nino

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж