Германы алдарт “ГЕО” сэтгүүл Монголд албан ёсоор

Хуучирсан мэдээ: 2013.12.20-нд нийтлэгдсэн

Германы алдарт “ГЕО” сэтгүүл Монголд албан ёсоор

"Глобал Пресс Медиа” (Global Media Press) ХМХ нь дэлхийн нэртэй брэнд болох Германы алдарт “ГЕО” сэтгүүлийг 2013 оны 4-р сараас эхлэн албан ёсны эрхтэйгээр монгол хэлээр орчуулан хэвлэж байна.

Гео сэтгүүл нь дэлхийн 21 улсын хэл дээр 25 сая хувь хэвлэгддэг, улс төрийн болон аливаа маргаантай асуудлаас хол ангид, төвийг сахисан байр суурьтай, байгаль орчин, экологи, газарзүй, ан амьтан, аялал жуулчлал, түүх соёл, угсаатны зүй, археологи, архитектур, шинжлэх ухаан, техник, судалгаа шинжилгээний талаарх сэдвүүдийг хөндсөн НОГООН сэтгүүл юм. Манай сэтгүүл нь зохиогчийн эрхтэй, оюуны өмч нь хамгаалагдсан нийтлэл, сурвалжлагуудтай, дээд зэрэглэлийн гэрэл зураг, сэтгүүл зүйн өнгө дизайн болон хэвлэлтийн өндөр чанарыг хослуулсан байдаг.

АНУ-ын байгалийн цогцолборт газрууд, Турк улсын гайхамшигт Станбул хот, Энэтхэгийн алслагдсан Ладах нутаг, Венесүэлийн ширэнгэн ойн дундаас сүмбэрлэн харагдах Тэпүй уул, үе үеийн түүхийг илэрхийлэх эртний Ром хотын хүний гараар бүтээсэн гэхэд итгэмээргүй түүхт  байгууламжууд, эх дэлхий гариг ертөнцийн үүслийг энгийн үгээр илэрхийлж бичсэн тухай, дэлхийн дулаарал байгаль орчин, хүн төрөлхтөн, ан амьтанд хэрхэн нөлөө үзүүлж байна вэ гэх мэт олон сонирхолтой мэдээллийг та манай сэтгүүлээс уншина.

Олон сая уншигчидтай дэлхийд алдартай сэтгүүлийн монгол хэлээр хэвлэгдэх сар тутмын дугааруудад та зар сурталчилгаа, мэдээ нийтлэл байршуулах болон захиалан унших боломжтой.

“Гео” сэтгүүлийн захиалга эхэлсэн тул та өөртөө болон хамтран зүтгэгч нартаа оюуны том хөрөнгө оруулалт хийж, мэдлэг, санаа түгээгч манай сэтгүүлийг захиалаарай. Тогтмол захиалснаар та 50 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэнэ.





Захиалахыг хүсвэл subscription@geomongolia.mn цахим хаяг, 70152345, 94056449 утсаар холбогдон  лавлана уу.

Зар сурталчилгаатай холбоотой асуудлыг sales@geomongolia.mn цахим хаяг, 70152345, 99414346 утсаар холбогдоно лавлана уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж