Чуулганы хуралдаан завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан завсарлалаа

Ашигт малтмалын өөрчлөлттэй холбогдон таван хуулийн төслийн санал УИХ-ын нэгдсэн хуралдаанд орж ирээд байгаа юм. Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Н.Батбаяр нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдэх юм.   Уг хуулийн төсөл нь ганцхан зүйлтэй бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг 30 жил байсныг өөрчлөн 15 жил болгон хугацааг нь богиносгох нь гэсэн үндсэн агуулгатай юм.

Уг хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзжээ.  Зарим гишүүдээс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааран хугацааг тооцож болох тухай санал гаргасан бөгөөд гишүүд байнгын хорооноос гаргасан саналыг сонсож, үг хэлэх дарааллаа оруулсны эцэст үдээс хойш үргэлжлүүлэхээр тогтон чуулганыг завсарлууллаа.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж