-Oyuka @Cygnus_mgl. @omagnai Жди меня хөтлөгч болсон бнашдээ, сайхан үйлс хийжээ
-Б.Мөнхцэлмэг @b_munkhtselmeg. Бараг л Гүрбазар ах шиг тэнгэрлэг оршихуйг хөтөлсөн байна :-))
Энэ өдрийн дараагийн сэдэв явган хүний гарцыг хааж барьсан хашаа. Уг нь явган хүн гарах гарцыг тод өнгийн цагаанаар тэмдэглэгээ хийсэн гэдгийг балчир настай хүүхдүүд ч мэдэх. Гэтэл үүнийг хийж байгаа компанийхан нь явган хүний гарц хааж хашаа босгосон гэхээр бас л гомдмоор шүү. Явган хүний замаар гараад хашлаганд тулбал харай гэж Нийслэл хотын захиргаанаас шийдвэр гаргажээ гэж хүртэл хошигносон байсан шүү.
Бүтэн өдрийн турш гар утас, iPad, компьютерээс хоорондоо жиргэдэг жиргээчдийн уламжлалт сэдэв утаа ч мөн жиргээнд байсан юм. Утааг бууруулаач гэж шүүмжилдэг байсан жиргээчид маань цөхрөнгөө барж, сүүлийн үед талархал дэвшүүлдэг болжээ. Мөн утааг арилгаж чадаагүй хойно, өнгөрсөн рүүгээ буруу чихэхээс илүү өнөөдөр ямар гарц байгааг олж харах, мөн түүнийг хийх хүсэлтэй эрх мэдэлтнүүдийг ард түмэн сонгох учиртайг ч жиргээчид онцолж байсан юм.
За тэгээд энэ өдөр улстөрөөс хол байж “зүрхэлдэггүй” жиргээчид маань Засгийн газрын хоёр сайдыг огцруулах асуудлын талаар жиргэв. УИХ-ын чуулганы хуралдаантай зэрэгцэн жиргээчид өөрсдийн санал шүүмжлэлийг хэлж байсан ч УИХ-ын чуулганаар ирцээ бүрдүүлэх хурууны хээний асуудал гарч ирснээр ийнхүү сайд нарыг огцруулах асуудал хойшлов. Ингэснээр намжсангүй намууд бие биерүүгээ хэрүүлийн алим чулуудаж, энэ нь жиргээчдийн дунд бухимдал төрүүлж, бидний сонгосон төлөөлөл шүү дээ гэж байлаа.
Энэ өдрийн онцлох жиргээнүүдийг тоймлон хүргэхэд иймэрхүү. Удахгүй шинэ жил болно, шинэ итгэл, шинэ мөрөөдөл, шинэ амжилт, шинэ зөв сэтгэлгээ, юм бүхэн шинэ байх болно гэсэн нэгэн жиргээчийн сайхан үгээр өчигдрийн жиргээг өндөрлөе. Өнөөдөр болжморууд юуг онцлох бол.