
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд “Газар ивээл” мах, махан бүтээгдэхүүн цэвэрлэх, ангилах, савлах цехийг байгуулж, ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Цех байгуулан, ажиллуулах санхүүжилтыг тус газрын 15 сая төгрөгийн дотоод эх үүсвэрээс шийдэх бөгөөд өдөрт нэг тонн савлагаатай мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Цехээс гаргах мах, махан бүтээгдэхүүний чанар, сав баглаа, боодлыг стандартад нийцүүлэн бэлтгэж, хорих анги, салбар нэгжүүдэд нийлүүлэх ажээ. Ийнхүү эхний ээлжинд нийслэлийн хорих ангиудыг хангахаар төлөвлөсөн бол ирэх онд хорих ангиудад шаардлагатай будаа, гурилыг нээлттэй тендер зарлах байдлаар худалдан авах юм байна.
Б.МИШЭЭЛ