Мөн Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн, хөндлөнгийн аюулгүй байдлын баталгаа хангагдсан нөхцөлд явах ёстой. Гэтэл энэхүү аюулгүй байдал алдагдаж байгаа учир төхөөрөмжийг шалгуулахаар ТЕГ-т хандахаас гадна төхөөрөмжтэй холбоотой асуудлаарх мэдээллийг ҮАБЗ-д хүргүүллээ.
Хурууны хээгээр ирц бүртгэх нь Үндсэн хуулиар баталгаажуулсан УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдсан асуудал болж байгааг зарим гишүүд нэгдсэн хуралдааны эхэнд илэрхийлж, төхөөрөмжийг гишүүдийн саналын дагуу шалгаж үзсэн юм. Шалгалтаар төхөөрөмж ноцтой алдаатай, хэвийн бус ажиллагаатай болох нь тогтоогдсон. Тухайлбал, УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын өмнө байдаг ирц хянадаг компьютер, МАН-ын бүлгийн даргын микрофон ажиллахгүй, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Г.Батхүү нарын санал эсрэгээр гарч, нэгдсэн хуралдаанд ирсэн 10 эмэгтэй гишүүн санал өгөхөд 17 гэж эндүүрэл гарсан байна.