
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар сүүлийн үед тойрогтоо ажиллаад ирсэн талаараа тун их бухимдалтай ярилцлага өгдөг болжээ. Сэтгүүлчийн асуултанд хариулахдаа ямар ч сэдвээр ярилцсан тойргийнхоо асуудлыг хавчуулахаа мартахгүй. Энэ нь эрхэм түшээг нутагтаа иргэдтэй уулзалт хийхэд иргэд нь “Өөрийн чинь өмнөөс нутгийн жирийн хүмүүс ял авчихаад байхад ингэж явах хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу” гэх хандлагаар хүлээж авсантай холбоотой байж мэдэх гэнэ. Жишээ нь Цагаанхайрхан суманд ИТХ-ын дарга байсан н.Авирмэд гэж хүн түүний уулзалтанд очихдоо “Сонгуулийн ажилд оролцоод, дагуулж явсан хүмүүс чинь ял аваад байна. Энэ ер нь ямар учиртай юм бэ. Ийм байхад та бүхэн юу ярьж байна вэ. Үүнийг ерөөсөө ойлгохгүй байна” гэдэг асуулт тавьж л дээ. Гэтэл Ч.Хүрэлбаатар гишүүн тэр үед “улстөр ярилаа” гэж бухимдаад хариулт ч хэлээгүй аж. Ингээд л нутгийн түшээгээ бухимдуулсан иргэд дүнсийж сууж байгаад л уулзалтыг төгсгөсөн сурагтай. Тэгэхээр Ч.Хүрэлбаатар гишүүний тв ярилцлага бүрт бухимдалтай нь аргагүй тойргийнхоо асуудлыг хөндөж, сэтгүүлч асуугаагүй байхад л “Хүмүүс намайг л дэмжиж байна” гээд байгаа нь аргагүй ч юм болов уу.
Г.ШАРХҮҮ