Д.Эрдэнэбилэг дэлхийн шилдгүүдтэй өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2013.12.19-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбилэг дэлхийн шилдгүүдтэй өрсөлдлөө

Олон улсын спортын холбоодыг нэгтгэдэг байгууллага “Sport Accord”-ын ивээл дор жил бүр зохиогддог “World Mind Games” БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 12-18-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тус наадам оюуны спортын үндсэн таван төрөл болох шатар, даам, го даам, сян-чи /хятад шатар/ болон брижээр зохиогдож аваргуудаа тодрууллаа. Төрөл бүр дээр дэлхийн шилэгдмэл 12-16 тамирчин оролцсоны дотор Монгол улсаас олон улсын хэмжээний мастер, Азийн дөрвөн удаагийн аварга Д.Эрдэнэбилэг оролцов. Монгол улсын арван удаагийн аварга Д.Эрдэнэбилэг “World Mind Games” тэмцээнд гурав дахь удаагаа даамын рапид, блиц болон супер блиц төрлүүдэд оролцсон байна. 

Даамын үндсэн төрөлд эрэгтэйчүүдээс дэлхийн зургаан удаагийн аварга ОХУ-ын Александр Георгорий түрүүлсэн байна.

Эмэгтэйчүүдийн рапид төрөлд Латвийн Зоя Голубева тэргүүлсэн бол Беларусын Ольга Федерович, ОХУ-ын Тамара Тансыккужина нар мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. Мөн супер блиц төрөлд Украйны Дарья Ткаченко тэргүүлсэн бол Тамара Тансыккужина, ОХУ-ын Матрена Ноговыцина нар мөнгө, хүрэл медаль хүртжээ. Энэ төрөлд өнгөрөгч аравдугаар сард Улаанбаатар хотноо болсон 38 дахь удаагийн ДАШТ-ээс 13 дахь түрүүгээ хүртсэн домогт Латвийн Зоя Голубева дөрөвдүгээр байрт шалгарчээ.

22 орон ямар нэгэн медаль хүртсэнээс БНХАУ 21 (9 алт, 7 мөнгө, 5 хүрэл), ОХУ 14 (6 алт, 3 мөнгө, 5 хүрэл), Латви 4 (нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл) улсууд удаалжээ.


Рапид төрөлд дөрөвдүгээр байр эзэлсэн Украйны Дарья Ткаченко супер блиц төрөлд түрүүллээ.


Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж