Сэргээгдэх эрчим хүч тооллого хийж байна

Хуучирсан мэдээ: 2013.12.19-нд нийтлэгдсэн

Сэргээгдэх эрчим хүч тооллого хийж байна

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд жилийн эцсийн тайлангаа боловсруулж, тооллогоо хийсээр байгаа аж. Энэ хүрээнд Сэргээгдэх эрчим хүчний төв эд хөрөнгийн тооллогоо энэ сарын 5-аас эхлүүлэн хийж байна.  Тус төв нь нарны зайн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр туршилт, судалгаа, зураг төслийн ажлыг хийх, ийм чиглэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэн гадаадад болон дотоодод худалдан борлуулдаг ажээ. Тэр дундаа төрөл бүрийн хүчин чадалтай нарны зайн систем үйлдвэрлэж, малчин өрх, хөдөөгийн суурин газрууд, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, радио релейний дахин дамжуулах станцууд, худгаас ус татах болон усжуулалтын системд нийлүүлдэг байна.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж