С.Бямбацогт Ардчилсан намд дагаар оров уу

Хуучирсан мэдээ: 2013.12.19-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт Ардчилсан намд дагаар оров уу

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдааны үеэр гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэсэн. Энэ нь хурууны хээгээ бүртгүүлсэн л бол  гишүүд дуртай газраа сууж болох нөхцөлийг бүрдүүлсэн байсан юм. Энэ боломжийг Бүлгийн шинэхэн дарга С.Бямбацогт ашиглаж олонхийн бүлгийн жигүүр дунд морилж “намба алдав.” Тэрбээр өмнө нь Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын үеэр заалны хойно сууж байгаад “баригдаж” хөөгдөн гарч байсан удаатай. Тэгвэл өнөөдөр сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх нүүр царай болсон байж олонхийн бүлгийн даргатай эн зэрэгцэн суусан нь Ардчилсан намд дагаар орох хүсэлтэй байдгийн илэрхийлэл ч байхыг хэн мэдлээ.

Б.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж