УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэдэг системийг өнөөдрийн хуралдаанд ашигласан юм. Тус намынхан чуулганы хуралдаан явуулах тоног төхөөрөмжөө бэлэн болгож байж хуралдах, дэгийн хуулиа баталж хурууны хээгээр бүртгэх ёстой, намаас нь болж гишүүдэд ялгамжтайгаар хандаж буй учраас завсарлага авч буйгаа онцолсон бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдаагүй байхад гишүүдийг хурууны хээгээр бүртгэх нь хуульд нийцэхгүй гэв.
Ц.Нямдорж үргэлжлүүлэн Ардчилсан намынхан асуудлыг олонхиор түрий барьж, хуульгүйгээр асуудал бүрийг шийддэг гээд "УИХ-д олонхийг бүрдүүлж буй Ардчилсан намынхан, УИХ өнөөдрийн байдлаараа байвал сөрөг хүчний зүгээс дараа дараагийнхаа алхамыг хийх нөхцөлд хүрэх нь. Парламентыг тараах тухай асуудал ч яригдах нөхцөл байдалтай байна" гэв.