Сөрөг хүчин түгжин гацааж байна гэв

Хуучирсан мэдээ: 2013.12.19-нд нийтлэгдсэн

Сөрөг хүчин түгжин гацааж байна гэв

Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МҮАН-МАХН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар МАН-ын завсарлагын асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Д.Эрдэнэбат 14 цагт чуулганы хуралдаа эргэн орохыг хүсч буйгаа хэлээд "С.Бямбацогтын микропон ажиллаагүй гэдгээс болж завсарлага авч болохгүй. Чуулганаас завсарлага авч буй энэхүү үйл явц нь МАН-ыг хариуцлагагүй байдлыг дахин харууллаа. Өнөөдөр хурууны хээгээр бүртгэх туршилтыг хийсэн. Хурууны хээгээр бүртгэх машин бэлэн болсон. Ингэж хурууны хээгээр бүртгэх нь УИХ-ын гишүүдийг хариуцлагатай болгох зорилготой. Энэ мэт асуудлаас болж завсарлага авч байгаа нь шалтгаан биш шалтаг. МАН өөрсдийнхөө тавьсан асуудалд өөрсдөө завсарлага авч байгааг ойлгохгүй нь. УИХ нь сайдыг огцруулах асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэх хуультай. Хэрэв завсарлага авчихвал энэ хууль зөрчигдөх болж байна" гэв.

Шударга ёс эвслийн дарга Н.Батцэрэг "Сөрөг хүчний ааш авир буруу байна. Бид гишүүдийнхээ ирцийг хариуцлагыг нэмэгдүүлэх гэж техник ашиглах гэж байна. Гэтэл сөрөг хүчин улдан чангаадаг, түгжин гацаадаг байж болохгүй. Хэлэлцэх бүх асуудлаар завсарлага авдаг зүйл өмнө нь байсныг би санахгүй нь" гэв.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж