Элчин сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Элчин сайдыг хүлээн авч уулзав

Энэ сарын 15-ны өдөр Оттава хотноо Канадын Төрийн Албаны Зөвлөлийн Ерөнхийлөгч хатагтай Мария Баррадос Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Залаа-Уулыг хүлээн авч уулзав. Тэрээр өнгөрөгч тавдугаар сард Төрийн Албаны Зөвлөлийн даргын урилгаар Монгол Улсад айлчилсан юм. Элчин сайд Т.Залаа-Уул хатагтай Мария Баррадосын манай улсад хийсэн энэхүү айлчлал Монгол, Канад хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсныг цохон тэмдэглэв.

Хоёр орны Төрийн Албаны Зөвлөлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Канадын төрийн албаны бүтэц, залгамж чанар, зохион байгуулалт, сонгон шалгаруулалтын зарчмаас туршлага судлах, манай төрийн албаны чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлаар айлчлалын үеэр Монголын өндөр албаны хүмүүстэй ажил хэрэгч яриа өрнүүлж, зарим тохиролцоонд хүрснийг Хатагтай Мария Баррадос тэмдэглэсэн тухай Гадаад Харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж