АНУ Кубатай харилцаагаа хэвийн болгоно гэж мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

АНУ Кубатай харилцаагаа хэвийн болгоно гэж мэдэгдэв

АНУ-ын Засгийн газар Куба улстай харилцаагаа хэвийн болгох асуудлыг энэ орон хүний эрхийг хүндэтгэх асуудалд хэрхэн хандаж байгаатай холбон үзэж, шийдвэр гаргах болно хэмээн Төрийн Департаментын төлөөлөгч Филипп Кроули өчигдөр лхагва гаригт мэдэгдсэн байна.
Тэрээр “Куба АНУ-тай харилцаагаа хэвийн болгохыг хүсч байгаа бол нээлттэй нийгэм бий болгоход чиглэсэн алхам хийж, хүний эрх, өөрийн ард түмний эрх чөлөөг хүндэтгэн үзэхэд чиглэсэн арга хэмжээ авах нь тодорхой байгаа юм” гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Төрийн Департаментын төлөөлөгч “Куба ийм алхам хийж эхэлбэл бид ч гэсэн нааштай байдлаар хандах болно” гээд  АНУ энэ арлын хувьд “кубачуудын  ирээдүйгээ чөлөөтэй сонгож авах хүсэл  бодлыг дэмжсээр байх болно” гэжээ.
Улс төрийн хоригдол Ариел Сиглер Амаяаг өнгөрсөн долоо хоногт шоронгоос суллан гаргасныг АНУ-ын засгийн газар дэмжиж буйг илэрхийлээд “Дэлхийн аль ч улс орон түүний дотор Куба улсыг оролцуулан хүний эрхийг хамгаалах талаар бид санаа зовж буйгаа илэрхийлэх нь манай эрх, үүрэг гэдэгт бид итгэдэг” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж