Янукович орос хэлний статус ба Бандерагийн цолын талаар эргэн харахаар амлав | News.MN

Янукович орос хэлний статус ба Бандерагийн цолын талаар эргэн харахаар амлав

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Янукович орос хэлний статус ба Бандерагийн цолын талаар эргэн харахаар амлав

Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев өнгөрсөн баасан гаригт Украины Ерөнхийлөгч Виктор Януковичийг Кремльд хүлээн авлаа. Оросууд өмнөх Ерөнхийлөгч Виктор Ющенког огт урьж байгаагүйгээс гадна түүнийг Оросын эсрэг үйл ажиллагаа явуулж байна гээд хамтран ажиллахаас  татгалзаж байлаа. Украины шинэ Ерөнхийлөгч орос хэлний статусийн талаарх хуулийг санаачлахаар мөн Степан Бандерааг алдаршуулсан шийдвэрийг эргэн харах мөн Севастопольд байгаа Оросын Хар тэнгисийн флотын асуудлыг шийдэхдээ оросуудын сонирхолыг авч үзэхээр Янукович амласан байна. 

Хоёр талын харилцааг “огцом эргүүлнэ” гэж Ерөнхийлөгч Медведевтай тoхиролцлоо гэж тэр хэлэв. Украины шинэ Засгийн газрын байгуултал хоёр тал байгалийн хийн үнийг ярьсангүй. Гэхдээ тэд хаалттай хаалганы цаана уулзахдаа улс төрийн маргаантай асуудлуудаа ярилцсан нь лавтай. Тэгээд ч Янукович эх орондоо улс орныхоо сонирхолыг хамгаалсангүй гэж хэлүүлэхгүйн тулд хэвлэлийн бага хурал дээр ерөнхий утгаар ярьж байлаа. Ерөнхийлөгч нар Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зураагүй харин хамтарсан мэдэгдэл гаргасан байна.
Хоюулаа хэвлэлийнхэний өмнө гарч ирэхдээ сэтгэл дүүрэн харагдаж байлаа. Дөнгөж хоёрдугаар сарын 25-нд Ерөнхийлөгч болсон Янукович Медведевын дэргэд үгээ их цэгнэн удаан ярьж бага зэргийн итгэл муутай харагдаж байв. Түүнийг яагаад хамгийн түрүүнд Брюсселийг зорив гэсэн асуултад хариулахдаа бага зэрэг тэвдэн сүүлд нь урилга яг ингэж таарлаа гэсэн хариулт өгөв. “Намайг анхныхаа ажлын өдрүүдэд туршлага хуримтлуулж байгааг Дмитрий Антольевич сайн ойлгож байна” хэмээн Янукович хэлээд танхимд инээд босголоо. Медведев боломжоороо түүнийг дэмжиж байв. Хоёр тал сүүлийн үед өхрхг тал хувиар буураад байсан эдийн засгийн харилцаагаа идэвхжүүлэхээр амлав.
Украин Европын аваргын хөл бөмбөгийн тэмцээнийг хүлээн авч байна. Орос Өвлийн олимпийг зохион байгуулна. Энд хоёр тал өндөр хөгжилтөй орнууд гэдгээ бусдад харуулах ёстой гэж Янукович хэлсэн нь Медведевт таалагдав бололтой. Мөн хоёр тал мэдээллийн салбартаа хамтрана гэлээ.Ялалтын баярын өмнө Янукович Москвад ирэх бөгөөд харин баярын Киевт тэмдэглэх гэнэ. Үүнтэй холбогдуулан Украины үндсэрхэг үзэлтнүүдийн лидерүүдэд баатар цол олгосон шийдвэрийг эргэн харна гэв. Гэхдээ түүнийг цуцлах эсэхээ тодорхой хэлсэнгүй. Хар тэнгисийн флотыг Севестопольд байлгах талаар 1997 оны хэлцлийн дагуу зөвөлгөөгөө үргэлжлүүлнэ гэж тэр амлав. Оросуудад бас л сайн мэдээ нь энэ болсон юм.
Януковичийг Ерөнхий сайд Владимир Путин хүлээн авч уулзахдаа тэд эдийн засгийн тодорхой асуудлуудыг шинэ Засгийн газар нь бүрэлдтэл үлдээв бололтой. Саармаг улстөрчдөөс илүүтэйгээр Украины давсалсан гахайн өөхөнд дуртайгаа Путин хэлнэ билээ. Янукович даруухан байхыг хичээсэн ч Киевт түүнийг үндэсний сонирхолоосоо урван Москвад долигонож байна гэж шүүмжлэв. Ерөнхий сайдын үүрэг гүйцтгэгч Александр Турчинов түүнийг байгалийн хийн тээврийн консерциумын хувийг Москвад өгөх гэж байна хэмээн шүүмжилсэн байна. Хэрэв тэрээр 2017 оноос хойш Оросын флот Украинд үлдэхийг амлаад Шухевич, Бандера хоёрт өгсөн Украины баатар цолыг хураавал тэрээр бүх Украины Ерөнхийлөгч байж чадахгүй хэмээн зарим шинжээчид дүгнэжээ.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж