
Тэгвэл С.Бямбацогт гишүүн өнөөдөр МАН-ын бүлгийхэн ямар сонголт хийснийг харууллаа. Төсвийн байнгын хорооны хуралдаанд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат шинэхэн сонгогдсон даргад хандан хатуухан асуултууд тавьсан боловч С.Бямбацогт гишүүн өлхөн хариулж, түүний асуултуудад дорвиун хариулт өгсөн нь намын нөхдийг нь ч АН-ын бүлгийн даргыг ч “гайхшруулсан” биз ээ. Бүлгийн даргын ажлаа аваад удаагүй ч хариулаарай гэсэн Д.Эрдэнэбат гишүүний асуулт бүрт тоо баримттай нь хариулт өгсөн С.Бямбацогт гишүүнийг ямар хариулт өгөх бол гэдэг МАН-ын гишүүдийн хувьд ч сонин байсан бөгөөд МАН-ын бүлгийн шинэ даргаа энэ удаад бүдрэлгүйгээр аваад гарч чадав. МАН ч бүлгийн даргаа зөв сонгосон бололтой.