Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв

Хуучирсан мэдээ: 2013.12.18-нд нийтлэгдсэн

Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын  өнөөдрийн хуралдаанаар Захиргааны хариуцлагын тухай  хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно.”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн “Сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулсан тухай шийтгэврээ материалын хамт харьяалах шүүхэд 3 хоногийн дотор хүргүүлнэ” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн эсэх асуудлыг хянан шийдвэрлэлээ.

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас гаргасан дүгнэлтэд,, “Монгол Улсын Их Хурлаас 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “… баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно” гэж хуульчилсан нь баривчлах шийтгэл оногдуулах эрхийг улс төрийн албан тушаалтанд шилжүүлснээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийг эрхэмлэн дээдлэх, хүний эрхийн хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг төрд хариуцуулсан Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчимтай зөрчилдөж байна” гэж үзэх үндэслэл байна гэжээ.

Тиймээс Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн дээрх заалтын үйлчлэлийг түдгэлзүүлэв. Энэ сарын 20-ны өдөр хуралдаж Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалтаар үүссэн маргааныг эцэслэн  шийдвэрлэх байсан Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан  хойшлогдлоо.

УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэх үзэх шалтгааны улмаас хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьжээ. Үүнийг харгалзан үзэж  Их суудлын хуралдааныг  2014 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр хийхээр товлов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн  төлөөлөгч мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж