Нуур, цөөрмийн тоо бүртгэлийг хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.12.18-нд нийтлэгдсэн

Нуур, цөөрмийн тоо бүртгэлийг хийлээ

Увс нуур-Тэс голын сав газрын 54186,1 км.кв нутаг дэвсгэрийн хэмжээнд тухайн орон нутагт байгаа нуур цөөрөм, худаг, гол горхи, рашаан, булаг шандын тоо бүртгэлийн ажлыг аравдугаар сарын 05-аас арваннэгдүгээр сарын 31-ны хооронд хийжээ.

Тооллогын дүнгээр сав газрын хэмжээнд гол, горхи 201, үүнээс түр горимын 62, байнгын урсацтай 137, ширгэсэн 2, нуур тойром 45, үүнээс устай 42, ширгэсэн 3, булаг шанд 356, байнгын урсацтай 338, ширгэсэн 5, рашаан 28, худаг 590 үүнээс инженерийн хийцтэй худаг 567, гар худаг 23, услалтын систем 11, усан сан 17, хөв цөөрөм 3, цэвэрлэх байгууламж 1, үерийн хамгаалалтын далан 7, үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашиглагч байгууллага 39, газар тариалангийн зориулалтаар ус ашиглагч байгууллага 24, иргэд 81, цооног 9 тус тус бүртгэж усны мэдээллийн дэд санг бүрдүүлж ажиллаа гэж Увс нуур-Тэс голын сав газрын захиргаанаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж