Сарнаас дамжуулсан мэнд

Хуучирсан мэдээ: 2013.12.18-нд нийтлэгдсэн

Сарнаас дамжуулсан мэнд

Хятадын «Хаш туулай» сарны анхны гэрэл зургаа илгээв

 
Саран дээр арванхоёрдугаар сарын 14-нд амжилттай буусан Хятадын сарнаа явагч Юйту («Хаш туулай») анхны гэрэл зургуудаа дамжуулав. Сарнаа явагч өөрийн буулгагч загвараас хэдэн метр холдож, түүний зургийг авсан байв. Модуль нь сарнаа явагчийн зургийг авсан байв. Түүнийг Хятадын далбаагаар  “гоёсныг” зургаас харж болно.

Цаашид сарнаа явагч нь Сарны гадарга, геологийн бүтцийг судлах юм. Саран дээр гурван сарын турш ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

«Хаш туулай» нь 120 кг жинтэй, нарны хоёр зайгаар цэнэглэгддэг бөгөөд цагт 200 метрийн хурдыг үзүүлж чадна. Дээр нь 30 градусын налуугаар өгсөх чадвартай. «Хаш туулайг» зөөсөн «Чанье-3» сансрын аппаратыг арванхоёрдугаар сарын 2-нд хөөргөсөн байв. Түүнийг нисгэхийн өмнө нэрийг нь Хятад даяар хэлэлцэн сонгожээ.

Зөвлөлт ба Америкийн дараа Саран дээр өөрийн сансрын аппаратыг буулгасан гурав дахь орон нь ийнхүү Хятад болж байна. Дэлхийн хамгийн сүүлийн  сансрын аппарат 1976 онд саран дээр буусан юм.

Фото: Imago / East News, Imaginechina / AFP / East News

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж