Драмын театрын жүжигчдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор шинэ номын сантай болжээ. Ингэснээр мэргэжлийн байгууллага дундаас хамгийн анх удаа байгууллагын дэргэдэх номын сан нээснээрээ онцлогтой юм. Уг номын сан нь 800 гаруй номтой бөгөөд утга зохиол, мэргэжлийн болон эрүүл мэндийн гэсэн үндсэн төрлөөр үйлчилгээ үзүүлэх гэнэ. Мөн уг номын санд 2013 оныг хүртэл хугацаанд тайзнаа тавигдсан 286 жүжгийн 233 бүтээл хадгалагдах юм. Улсын дармын эрдмийн театрын жүжигчид өөрийн байрнаа номын сантай болсондоо тун баяртай байгаа бөгөөд мэргэжлийн номоор үйлчлүүлэх болсондоо тун таатай байгаа ажээ.
Э.ТЭКҮ