
Он дуусах төлсөн тул төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оны жилийн эцсийн тайлангаа боловсруулж, тооллогоо хийсээр байна. Энэ хүрээнд Сэргээгдэх эрчим хүчний төв /СЭХТ/ эд хөрөнгийн тооллогоо энэ сарын 5-наас эхлүүлэн хийж байна. Тус төв нь нарны зайн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр туршилт, судалгаа, зураг төслийн ажлыг хийх, ийм чиглэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэн гадаадад болон дотоодод худалдан борлуулдаг ажээ. Ялангуяа төрөл бүрийн хүчин чадалтай нарны зайн систем үйлдвэрлэж, малчин өрх, хөдөөгийн суурин газрууд, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, радио релейний дахин дамжуулах станцууд, худгаас ус татах болон усжуулалтын системд нийлүүлдэг юм байна.
Б.МИШЭЭЛ