Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сангийн сайд Ч.Улааныг огцруулах асуудлыг хэлэлцлээ. МАН-аас өгсөн Ч.Улааныг огцруулах асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авсны дараа саналаа илэрхийлсэн юм.
Үүний дараа санал хураахад, байнгын хорооны 18 гишүүнээс тав нь оцруулах нь зүйтэй гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд Ч.Улааныг огцруулах шаардлагагүй гэж Төсвийн байнгын хорооны гишүүдийн олонхи нь үзэв. АН-ын зүгээс Сангийн сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзэж байсан боловч тус намын гишүүдээс Л.Эрдэнэчимэг, Я.Санжмятав болон Р.Амаржаргал нар огцруулах шаардлагатай гэж санал өгсөн юм.
Тодруулбал, Төсвийн байнгын хороонд нийт 18 гишүүн харьяалагддагаас хоёр нь МАН-ын гишүүн байдаг бөгөөд МАН-ын хоёр гишүүн дээр АН-ын гурван гишүүн Сангийн сайдыг огцруулахаар санал өгсөн юм.
Ш.ОЧ