Хуучирсан мэдээ: 2013.12.18-нд нийтлэгдсэн

Би ажлынхаа үеэр компьютер тоглодог­гүй. Харин тоглосон хүнд дур­тай. Цаанаа л хөөрхөн. Яг л хүүхэд шиг. Хү­мүүс “УИХ-ын гишүүн З.Баян­сэлэнгийг хууль хэ­лэл­цэхгүй тоглолоо” гээд заг­наад байсан. Надад бол хөөрхөн л санагдсан. Яагаад гэхээр тэр УИХ-ын бу­сад гишүүнээсээ ха­маа­гүй хүнлэг, энэрэнгүй ха­рагд­сан юм.
Би бас хууль зөрчиж, сахилгагүйтдэг хүнд туйлын хайртай. Тэр дундаа УИХ-д хууль зөрчдөг бол бүр ч аятайхан. “Би л хууль баталж байна” гээд хөмсөг зангидаад, уурлаж, ундууцаад суугаад байх ямар муухай харагддаг билээ дээ. Түүнийхээ оронд нэг суудлаас нөгөө суудалд шилжиж, нэг товчлуураас нө­гөө товчлуур руу хай­ралгаж, дэвхрэх нь илүү аятайхан. Хүн учраас яагаад хууль зөрчиж болохгүй гэж. Угаасаа “Хууль зөрчих гэж л хууль баталдаг” гэсэн үг байдаг биз дээ.

Өчигдөр гэхэд л уншигч та сонсоо л биз. УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн хагас километр хүрэхгүй газар алхаж, Улаанбаатар хотын түгжрэлийн үнэн худлыг шалгахыг хүсч гэнэ. Тэд ийм л хөөрхөн.

Та бид бол яадаг би­лээ дээ. “Түгжрэл явуулах­гүй байна. Хотын дарга аа, энэ түгжрэлээ зохи­цуулаач. Цаг­даа ах хаачив. Ажлаа хийгээч” гээд л загнаад байдаг. Гэтэл та бидний хэн нь ч хагас километр хүрэхгүй газарт алхан байж хотын түгжрэлийг шал­га­хыг бодож олоогүй шүү дээ. Үүнийг уншигч та “Хүү­хэд ийм дээ­рээ хөөрхөн” гэ­лээ гээд шүүмжилж магад.

Харин надад бол да­хин хэлэхэд УИХ-ын гишүү­дийн гэнэн томоогүй үйлдэл бү­хэн хөөрхөн харагддаг юм. Хайр хүрч, дурлалын сум “нисгэдэг­гүй” юм гэхэд дуу нэгтгэй­гээр тэднийг дэмжицгээе. Тэд хүүхэд шиг тоглож, үсэрч харайж, товчлуур дарах хүртэл дуртай байна гээд бод л доо… Одоо харин тэдэнд нэг л ааш дутуу байна. Гэм хийсэн хэрнээ уйлж айлгадаг хөөрхөн ааш… Уг нь дандаа алддагаа бодоод энэ занд төгс суралцвал гараад л өгнө дөө, энэ улстөрчид.

Г.ОТГОНЖАРГАЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж