
Америкийн Калифорни муж улсад оршин суух Том Крист гэх эрэгтэй Канадын лотоноос хожсон 40 сая ам.доллараа бүгдийг нь буяны санд хандивлажээ. Тэрээр өнгөрсөн тавдугаар сард лотоноос олон сая ам.доллар хожсон боловч энэ тухайгаа хэнд ч хэлэлгүй буяны санд бүх мөнгөө хандивласан аж. Том Крист “Би 44 жил бизнес эрхлэхдээ хангалттай хөрөнгө хуримтлуулсан. Би өөртөө болон хүүхдүүддээ хүрэлцэхүйц хэмжээний хөрөнгөтэй. Тиймээс лотогоор хожсон мөнгө үнэхээр надад хэрэггүй байсан” хэмээн ярьсан байна. Түүнчлэн тэрээр 33 жил ханилсан эхнэр нь хоёр жилийн өмнө хорт хавдар өвчнөөр нас барсан тухайгаа ярьж, түүнд зориулж буян үйлдэхийг хүссэн гэжээ. Том Крист бүтэн долоон сарын дараа л лотогоор олон сая ам.доллар хожсон болохоо хүүхдүүддээ хэлснээр түүний сайхан сэтгэл олны өмнө ил болсон аж. Тэрээр байнга лотоны сугалаа худалдан авч, тааруулдаг боловч ач холбогдол өгдөггүй байсан гэнэ. Тэр үүнийг зүгээр л зуршил болгосон гэнэ.
Том Крист цахилгаан бараа болон бөөний худалдаа явуулдаг компанийн захирлын суудлаа өнгөрсөн есдүгээр сард орхисон болохыг “Reuters” агентлаг мэдээлжээ.
Б.АНХТУЯА