Селфи, шизофрени, бухны цус

Хуучирсан мэдээ: 2013.12.18-нд нийтлэгдсэн

Селфи, шизофрени, бухны цус

-Нельсон Манделагийн оршуулга юугаар санаанд үлдэв-

ӨАБНУ-ын анхны хар арьстан ерөнхийлөгч, Нобелийн энх тайвны шагналтан Нельсен Манделаг арванхоёрдугаар сарын 15-нд өөрийн төрөлх тосгон Кунуд нутаглууллаа. Тэрбээр 95 насандаа удтал хүндээр өвчилж байгаад арванхоёрдугаар сарын 5-нд таалал төгсчээ.

Өмнөд африкчуудын “Үндэстний эцэг” гэдэг Манделагийн гашуудлын үйл ажиллагаа 10 хоног үргэлжлэв. Йоханнесбургийн төв цэнгэлдэх хүрээлэнд болсон салах ёслолын албан ёсны арга хэмжээнд тус оронд болсон 2010 онд явагдсан хөлбөмбөгийн ДАШТ-нээс дутахааргүй олон алдартнуудыг цуглууллаа.

Ерөнхийлөгчийн өргөө, Засгийн газар байрладаг Преторийн Холбооны ордонд талийгаачийн шарилыг байрлуулан гурав хоногийн турш салах ёслол хийлээ. Зуу гаруй мянган хүмүүс  улстөрчтэй салах ёслол хийлээ.

Ёслолын арга хэмжээ нь өндөр тушаалын зүтгэлтнүүд оролцсоноос гадна олон янзын дуулиантай болж өнгөрлөө. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама арай чөлөөтэй байдлаараа эрсдэл хийн олныг цочоов. Эрх баригчдийн урьсан дохионы орчуулагч шизо нь хөдлөөд элдэв зүйл  нүдэнд нь харагдснаар өөрийн сонин хачин зангааг тайлбарлав. Харин Чехийн ерөнхий сайд  энэ гэнэтийн айлчлалт нь түүний уригдсан хүндэтгэлийн зоогийг тасласан учраас Манделагийн үхлийг “хиймэл зохион байгуулалттай явдал” гэж нэрлэжээ.

ӨАБНУ-ын ерөнхийлөгч агсан Нельсон Манделагийн  шарилын хүндэт харуул.
Фото: Markus Schreiber / AFP

Сүүлийн жилүүдэд Нельсон Манделагийн биеийн байдал улам бүр доройтож байлаа. 2012 оны  хоёрдугаар сараас хойш түүнийг гурван удаа эмнэлэгт хэвтүүлэн эмчилжээ.

Өмнөд африкчууд шарилын цувааны замын дагуу зогсчээ.
Фото: Muhammed Muheisen / AP

Энэ жилийн зургадугаар сард Мандела уушгины  вирусийн халдвар гэсэн оншилгоотойгоор эмнэлэгт хэвтсэн нь үхлээр төгслөө. Есдүгээр сарын эхээр, улстөрчийн эдгэрэлт нь эмчилгээнээс хамаарахгүй гээд түүнийг гэрээр асрахыг эмч нар санал болгосон юм.

Нельсон Манделагийн дурсгалд зориулсан концертийн үзэгчид.
Фото: Rodger Bosch / AFP

АНУ-ын ерөнхийлөгч асан Том Жорж Бушийн хэвлэлийн алба эмч нарын зөвлөмжийг буруу ойлгоод  гашуудлаа илэрхийлсэн байлаа.

Йоханнесбург хотын «Соккер Сити» цэнгэлдэх хүрээлэнд болсон гашуудлын ёслол дээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама үг хэлж, түүнийг нь сонголгүй хүмүүст зориулан  дохионы орчуулагч Тамасанка Жантжие хөрвүүлж байгаа нь.
Фото: Brendan Smialowski / AFP

Тэр санамсаргүй байгаагүй. Манделагийн үхлийг минутаас минутад хүлээн  эдгэнэ гэсэн найдвар  дууссан байв. Тус орны Засгийн газар сүүлийн хэдэн сард түүний биеийн байдлын мэдээг тогтмол гаргаж, байдал дордосныг мэдээлж байлаа.

Кубын ерөнхийлөгч Рауль Кастро АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама гашуудлын арга хэмжээн дээр тулгарч гар барилцлаа.
Фото: AP

Эцсийн эцэст зайлшгүй төгсгөл ирлээ. Арванхоёрдугаар сарын 5-ны орой хамаатан садан нь Мандела таалал төгссөнийг дэлхийд мэдээлэв.

ӨАБНУ-ын ерөнхийлөгч асан Фредерик Виллем де Клерк гашуудлын албан ёсны арга хэмжээ дээр.
Фото: Stephane de Sakutin / AFP

ӨАБНУ-аас алс зарим орнуудад түүний үхлийг үндэсний эмгэнэл  болгон хүлээн авлаа. Тухайлбал, Энэтхэгт тав хоногийн, Венесуэлад гурав хоногийн гашуудал зарласан юм.

ӨАБНУ-ын анхны хар арьстан ерөнхийлөгч, Нобелийн энх тайвны шагналтан Нельсен Манделагийн гашуудлын арга хэмжээ болсон  «Соккер Сити» цэнгэлдэх хүрээлэнд цугларагсад.
Фото: Mark Wessels / Reuters

Бусад орнуудад Манделагийн зүтгэлийг тийм сүрхий мэддэггүй байсан бололтой. Тухайлбал, Италийн  хэвлэлүүд гашуудлын мэдээ тавихдаа түүнийг “апартеидын эцэг” гэв. Үнэн хэрэгтээ тийм биш л дээ. Мандела үзэл бодлынхоо төлөө шоронд 27 жилээ өнгөрөөжээ. Өмнөд Африкийн иргэдийг муу гэж арьсны өнгөөр ялган гадуурахсан Апартеидын дэглэмийн эсрэг тэмцсэнийхээ төлөө 1994 онд Мандела Нобелийн энх тайвны шагналтан болжээ.

Virgin Group-ийн тэргүүн Ричард Брэнсон өмнөд африкийн магнат Патрис Мотсепе нар Куну тосгонд болсон оршуулах ёслол дээр.
Фото: Kopano Tlape / GCIS / AP

Олон хүныг талийгаачтай салах ёслол хийлгэхийн тулд Манделагийн шарилыг цэргийн эмч нар занданшуулсан байв. Салах ёслолын гол арга хэмжээ 10-нд Йоханнесбургийн 100 мянган хүний багтаамжтай хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Талийгаачийг үдэн замын дагуу зогссон хүмүүс.
Фото: Bernat Armangue / AP

Албан ёсны арга хэмжээнд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, түүний өмнөх гурван ерөнхийлөгч Жимми Картер, Билл Клинтон, бага Жорж Буш нарын олон нэртэй хүмүүс хүрэлцэн ирж оролцов. Тэдэнтэй Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон түүний өмнөх ерөнхий сайд нар болох Жон Мейжор, Тони Блэр, Гордон Браун нар нэгдлээ.

ӨАБНУ-ын ерөнхийлөгч Жейкоб Зума ба Нельсон Манделагийн бэлбэсэн эхнэр Граса Машел нар Куну тосгонд болсон ёслол дээр.
Фото: Odd Andersen / AP

Бусад өндөр тушаалтнуудаас Манделатай салах ёс гүйцэтгэхээр Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, түүний өмнөх ерөнхийлөгч Николя Саркози, Кубын лидер Рауль Кастро, Зимбабвегийн ерөнхийлөгч Роберт Мугабе ба НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун нарын хүмүүс хүрэлцэн очсон байв. Ёслолд дуучин Боно, жүжигчин эмэгтэй Шарлиз Терон зэргийн одод ирсэн байлаа.

ӨАБНУ-ын анхны хар арьстан ерөнхийлөгч, Нобелийн энх тайвны шагналтан Нельсен Манделатай  салах ёслол хийж байгаа Куну тосгоны  ойролцоо сууж байгаа коса омгийнхон.
Фото: Siegfried Modola / Reuters

Гашуудлын арга хэмжээнд дэлхийн улс орнуудын төр, засгийн 53 тэргүүн оролцлоо. Бусад лидерүүд ирээгүй нь бас анхаарал татав. Тухайлбал, Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньягу санхүүгийн хэмнэлт хийгээд, Германы канцлер Засгийн газраа байгуулах хэлэлцээр явуулаад тийшээ  ирээгүй байлаа. Далай ламд виз олгосонгүй (цуу яриагаар, хятадуудын шахалтаар).

U2 хамтлагийн Боно Өмнөд Африкийн жүжигчин Шарлиз Терон нар Йоханнесбургийн «Соккер Сити» цэнгэлдэх хүрээлэнд болсон арга хэмжээний үеэр.
Фото: Odd Andersen / AFP

Чехийн ерөнхий сайд Иржи Руснок онцгойрон тодров. Тэрээр микрофон залгаатайг анзааралгүйгээр Чехийн парламентын танхим даяар сонсогдохоор, Мандела цагаа олж үхсэнгүй.  Ер нь тэр нь “хуурамч, зохион байгуулсан үйлдэл”, тийшээ явмааргүй байна түүнд орой үдшийн зоог гээд төлөвлөсөн  чухал ажлууд байгаа гэх мэтээр Батлан хамгаалахын сайддаа хэлж байв. Дараа цохих төвшний уучлалт гуйсны дараа ӨАБНУ-д Чехийн Гадаад хэргийн сайд Ян Когоут очихоор болсон байв .

Йоханнесбургийн «Соккер Сити»  цэнгэлдэх хүрээлэнд ирэгсэд.
Фото: Rodger Bosch / AFP

Гашуудлын хамгийн гол арга хэмжээ арванхоёрдугаар сарын 10-нд Йоханнесбургийн «Соккер-Сити» гэх хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө.  Тэр өдөр өглөөнөөс бороотой байсан учир  цэнгэлдэх хүрээлэн хүнээр дүүрсэнгүй.

Их Британийн ерөнхий сайд асан Жон Мейжор, АНУ-ын ерөнхийлөгч нар  бага Жорж Буш, Билл Клинтон Йоханнесбургийн «Соккер Сити» цэнгэлдэх хүрээлэнд болсон ёслол дээр.
Фото: Odd Andersen / AP

Хүмүүс Барак Обама, Роберт Мугабе нарыг хөөрөн угтав. Гэхдээ Мугабегийн орны өнөөгийн хөөрхийлөлтэй байдлаас болон түүнийг шүгэлдэн угтсан гэх мэдээ бий. Харин өөрийн орны ерөнхийлөгч Жейкоб  Зумаг шүгэлдэн хүлээн авсан нь Манделагийн байгуулсан Африкийн үндэсний конгресс намд хагаралтай байгааг харууллаа гэж ажиглагчид дүгнэжээ.

Куну тосгон. Лам гашуудалд оролцохоор явж байгаа нь.
Фото: Antoine de Ras / AP

Дараа нь Барак Обама онцгойрлоо. Кубын лидертай гар барьсан нь сүүлийн 13 жилийн доторх  хоёр орны лидерүүдийн анхны уулзалт болов. Гар нь цусанд будагдсан хүнтэй гар барилаа гэж АНУ-д бүгд найрамдахчууд шүүмжиллээ. Тэд үүнийг Британийн ерөнхий сайд Невилл Чемберлен, Гитлертай гар барьсантай зүйрлэв. Обамагийн захиргааны аппарат уулзалтыг төлөвлөгдөөгүй байсан хэмээн  тайлбар хийлээ. Тэд нэгэн  индэрт  сууж байсан ба үүнээс өөр аргаар өнгөрөх нь хүндэтгэл гаргаагүй хэрэг болно гэж уг тайлбарт өгүүлжээ.

Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон, Данийн ерөнхий сайд Хелле Торнинг-Шмитт, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама нар «Соккер Сити» цэнгэлдэх хүрээлэнд.
Фото: Roberto Schmidt / AFP

Обама олны анхааралд дахин өртлөө. Тэрээр цайвар үстэй нэгэн эмэгтэйд наалдаж байгаа  ураг сүлжээгээр тарав. Эхлээд танигдахгүй байсан тэр эмэгтэй нь Данийн ерөнхий сайд Хелле Торнинг-Шмитт байв. Данийн ерөнхий сайд Обама, Дэвид Кэмерон нартай “селфи” хийсэн нь тэр байжээ. Хажууд нь ихэд төвлөрсөн царайтай Мишель Обама сууж харагдлаа.

Куну тосгонд Нельсон Манделатай хийж байгаа салах ёслол.
Фото: Elmond Jiyane / GCIS / AP

Гэрэл зурагтай холбоотой бас нэг дуулиан гарав. Преторийн Холбооны ордонд хэн нэгэн  австай шарилын зургийг аваад олон нийтийн сүлжээнд тавьсан байв. Улстөрчийн гэр бүлийнхэн тийм зураг гаргуулахын эсрэг байсанаас уг зургийг дараа нь сүлжээнээс авчээ.

Францын ерөнхийлөгч асан Николя Саркози, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд түүний хамтран амьдрагч Валери Триервейлер ба ӨАБНУ-ын ерөнхийлөгч асан Кгалема Монтланте албан ёсны ёслол дээр.
Фото: Elmond Jiyane / GCIS / AFP

«Соккер-Сити» цэнгэлдэх хүрээлэнгийн арга хэмжээний жинхэнэ од нь сонсголгүй хүмүүст зориулсан дохионы орчуулагч болов.

Өмнө африкчууд Преторид болсон салах ёслолын арга хэмжээ хаагдсаны дараа.
Фото: Виталий Белоусов / РИА Новости

Телевизээр нэвтрүүлэг явагдсаны дараа Сонсголгүй хүмүүсийн үндэсний нийгэмлэг орчуулагчийн дохиог ямар ч учир утгагүй байсан гэж эрс шүүмжлэв.

Куну тосгонд талийгаачийн шарилыг авчирч байгаа нь.
Фото: SABC / AP

Гашуудлын арга хэмжээг зохион байгуулж байсан ерөнхийлөгчийн захиргааны аппаратаас  ямар нэгэн тайлбар өгөөгүй байлаа. Энэ цагаар  тэр сурдо орчуулагч өөрөө  мэдэгдэл хийгээд эртнээс шизотой гэв. Яг тэр өдөр нь хэт их төвлөрснөөс өвчин нь  эхлэн элдэв хий үзэгдэл харагдаад орчуулгаа хийж чадаагүй гэдгээ тэр хэлжээ.

Куну тосгонд болсон оршуулах ёслол.
Фото: Kopano Tlape / GCIS / AP

Гэсэн  ч мэргэжлийн орчуулагч нар Жантжие гэгчийн дохиог тайлахаар оролдов. Жишээлбэл тэрээр нэгэн тохиолдолд «…марихуанатай янжуурыг ердийнхөөр тойруулан татдаг… тийм бэлэгийн төлөө залбирах хэрэгтэй… ер нь цэнгэцгээ… » гэж тэр үзүүлсэн байлаа.

Куну тосгоны арга хэмжээ.
Фото: Peter Dejong / AP

Гашуудлын арга хэмжээний үеэр Манделагийн найз тэргүүн хамба, Нобелийн энх тайвны шагналтан Десмонд Тутутай таагүй явдал тохиолдов. Түүнийг цэнгэлдэх хүрээлэнд үг хэлж байхад гэрт нь хулгай орсон байв. Тус оронд гэмт хэргийн төвшин өндөр гэдгийг Туту сайн мэднэ. Хамгийн сүүлд өнгөрсөн наймдугаар сард хулгайч нар түүний гэрийг ухсан байлаа.

ӨАБНУ-ын анхны хар арьстан ерөнхийлөгч, Нобелийн энх тайвны шагналтан Нельсен Манделагийн шарилыг Куну тосгонд нутаглууллаа.
Фото: SABC / AP

Арванхоёрдугаар сарын 15-нд  хамгийн ойрын хүмүүс нь Манделагийн шарилаас адис аван сахиж хонов. Түүний овгийнхан уйлж гашуудан, дуулж бүжиглэж байлаа. Овгийн ахмад нь сүнс дуудсан байв. Уламжлалын дагуу коса омгийнхон бухаар тахил өргөн түүний цусыг хүндэт зочдод өргөн барив. Үд дунд Манделагийн шарилыг овгийнх нь оршуулгын газар нутаглуулан их бууны ёслолын буудлага хийлээ. Мөн Nkosi Sikelel" iAfrika («Бурхан минь, Африкийг хадгал») гэсэн сүлд дууг дуулав.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж