Намуухан исгэрэх салхинаас
Нэг л дотно үнэр анхилна
Надаас алсад орших вант улсын
Нэрээ хэлээгүй гүнж илч болгон илгээвүү
Салхи надад юуг шивнэнэ вэ
Саруул уудам талыг гаталан довтолгосон салхинаас
Сэтгэлийн гүнд минь үлдсэн үнэр анхилна
Сарнаас ч хол орших вант улсын гүнж
Сэтгэлийн минь гунигыг сонсон илч илгээвүү
Салхи надад юуг шивнэнэ вэ