М.Энхболд гуравхан кноп дарж амждаг

Хуучирсан мэдээ: 2013.12.18-нд нийтлэгдсэн

М.Энхболд гуравхан кноп дарж амждаг

МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ гомдол мэдүүлэв. Энэ нь УИХ-ын гишүүд бусдын өмнөөс кноп дардаг булхай үйдэлтэй нь холбоотой юм. УИХ-ын дэд дарга М.Энхболдын учирласнаар чуулган, байнгын хорооны хуралдаанд оролцох гишүүдийн ирц бүрддэггүй нь олонхитой холбоотой аж. Зарчмаараа бол олонхийн бүлэг ирцээ бүрдүүлэх ёстой. Цөөнхи бол нэг их ирцээр уяж лай уддаггүй. Жишээ нь, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд цөөнхийн бүлгээс гурван гишүүн л оролцох ёстой, олдсон боломж нь тэр аж. Тийм учраас өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Су.Батболд, Сү.Батболд нарын хамтаар гурвуулаа буюу 100 хувийн ирцтэй оролцож буй. Харин олонхийн бүлгээс тус хуралдаанд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, М.Батчимэг, Х.Тэмүүжин, Ж.Батзандан нар оролцсон нь ирц ердөө 40 гаруй хувьтай байгааг харууллаа гэж УИХ-ын дэд дарга М.Энхболд тодотгоод ер нь чуулганы хуралдааныг ажиглаж байхад санал хураах үед зарим сайдууд өөрөөсөө гадна зургаан кноп дардаг гэж хэллээ. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл бүлгийнхээ гишүүдийг эзгүй үед зургаан кноп дарж сүйхээ гаргадаг аж. Харин М.Энхболд дарга бол түүнд нь хүрэхгүй ердөө гурвыг дарж үзсэн, гэхдээ зургаа хүргэж дарна гэдэг бол үнэхээр их авъяас шаардсан ажил юм шиг байна лээ, гурвыгаа л арай гэж дарж амжсан" гэж хэлээд авав. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэдэг шиг л юм болох юм даа.

Г.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж