Гавьяатын шавь нар илүүрхлээ

Хуучирсан мэдээ: 2013.12.18-нд нийтлэгдсэн

Гавьяатын шавь нар илүүрхлээ

Чѳлѳѳт бѳхийн "ТУЛГАТ" клубийг үүсгэн байгуулагч, нэрт дасгалжуулагч Нямдаваагийн Ганбаатарын нэрэмжит, хѳнгѳн жингийн шилдэг бѳхчүүдийн тэмцээн өчигдөр /XII.17/ Буянт-Ухаа дахь Спортын ордонд боллоо.

Гурав дахь удаагийн тэмцээнд насанд хүрэгчдийн улсын аваргын болон “Монголиан Опен” тэмцээнүүдэд амжилттай оролцсон шигшмэл 16 бѳх оролцож,  дөрвөн жинд ѳрсѳлдөхөд Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын шавь нар болох “Гацуурт олимп” клубын тамирчид жин тус бүрт шилдэг барилдаан үзүүлэн, амжилттай оролцлоо.

55кг

1. С. Батболд /Гацуурт Олимп клуб/
2. Г. Отгонбаатар /Гацуурт Олимп клуб/
3. Б. Хаш-Эрдэнэ /Алдар спорт хороо/
3. Ж. Баярхүү /Хасу Мегават клуб/

60кг

1. Т. Түвшинтулга /Гацуурт Олимп клуб/
2. Б. Номин /Гацуурт Олимп клуб/
3. Э. Ням-Очир /Хилчин спорт хороо/
3. Б.Нэмэхбаяр /Супер ассист компани/

66кг

1. Г. Мандахнаран /Aлдар спорт хороо/
2. Б. Батмагнай /Алдар спорт хороо/
3. Б. Санчир /Гацуурт Олимп клуб/
3. Г. Цэрэнпунцаг /Хангарьд клуб/

74кг

1. Б. Анхбаяр /Харганат цамхаг клуб/
2. Д. Гомбодорж /Мэргэд Хангай клуб /
3. Г. Идэрхүү /Гацуурт Олимп клуб/
4. П. Ѳнѳрбат /Хасу мегават клуб/
нар эхний 3 байр эзлэжээ.

Тус тэмцээнд алтан медаль хүртсэн бѳх 600,000 тѳгрѳг, аваргын цом, мѳнгѳн медаль 400,000, хүрэл медаль 200,000 тѳгрѳгийн шагнал гардаж байгаа бол аварга болсон тамирчны дасгалжуулагч нарыг 100,000 тѳгрѳгѳѳр урамшуулж байгааг О.Пүрэвбаатар, Ц.Хосбаяр, Ж.Дандар нар гардан авсан байна.

Мѳн тэмцээний уламжлал ёсоор Н.Ганбаатар агсны гэр бүлийнхний зүгээс 2013 оны хѳнгѳн жингийн шилдэг бѳхийг шалгаруулан 1,000,000 тѳгрѳгѳѳр урамшуулсаныг “Алдар” спорт хорооны бѳх, дэлхийн аваргын хүрэл медальт Г.Мандахнаран хүртлээ. Олон жил бѳхийн хѳгжилд зүтгэж буй ахмад шүүгч Ч.Дашням, хамгийн залуу олон улсын шүүгч Алтангадас нарыг шилдэг шүүгчээр шалгаруулан ѳргѳмжлѳл, 200,000 тѳгрѳгѳѳр урамшуулсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж