Их тэнгэр цогцолборт Монгол, Хятад, Оросын холбогдох албаны хүмүүс гурван улсын төмөр замын асуудлаар зөвлөлдөж байна. Зөвлөгөөний нэр нь “Орос, Хятад, Монгол гурвун улсын төмөр замын умард кордиор”. Уг хурлаар Монголын төмөр замын нэвтрүүлэх чадварыг хэрхэн нэмэгдүүлэх талаар ярилцах юм. Монгол Улс Төмөр замын салбарт төрөөс баримтлах бодлогоо тодорхойлсон. Энэхүү бодлогын хүрээнд “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Чингис бонд болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх юм. “Шинэ төмөр зам”-ын төсөлд одоогоор 400 сая ам.доллар хэрэгтэй байгаа гэнэ. Дээрх мөнгийг урд, хойлд хөршүүдээс хөрөнгө оруулалт маягаар авах бодолтой байгаа юм байна. Хятад, Оросын хувьд Монголын төмөр замын төсөлд хамтран ажиллах сонирхолоо нуухгүй байна. Зөвлөгөөнөөр Монголчуудын дунд маргаан дагуулаад байгаа царигийн асуудлыг хөндөх юм. Зөвлөгөөн одоогоор хаалттай үргэлжилж байна.
Н.ГЭГ