УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн төслийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2013.12.18-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн төслийг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхи гишүүн дэмжсэнээр "Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй" хэмээн үзлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, А.Бакей нар санаачлан мэдүүлсэн юм. Төсөлд байнгын хороо, чуулганы хуралдаанд гишүүдийн ирц бүрдүүлэхэд биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн төхөөрөмж ашиглахаар заагаад байна. Тодруулбал, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох гишүүн хурууны хээгээ бүртгүүлснээр ирцэнд орно.  Хуралдаандаа хамгийн түрүүнд ирж, хурууны хээгээ бүртгүүлсэн гишүүн нь хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор асуулт асуух, санал хэлэх эрхийг бусдаасаа түрүүлж эдлэх юм. Одоо бол хэн кноп сайн дарж чадаж байна, тэр гишүүн асуулт асуух, санал эрхийг түрүүлж авч байгаа.

Мөн төсөл санаачлагч нарын хувьд дээрх төслийг УИХ-аар баталсан нөхцөлд гишүүд храиуцлагатай болж, ирц хүрэхгүйгээс байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан хойшлох сөрөг үзэгдэл гарахгүй болно гэж үзэж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж