
Ирээдүйн олимп дэлхийн аваргуудыг өнөөдөр Жүдогийн холбооны Ерөнхийлөгч, ҮХАА-н сайд Х.Баттулга хүлээн авч уулзаж баяр хүргээд, цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүслээ. Өнгөрсөн долоо хоногт болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 24 орон оролцсоноос манай улс багаараа гуравдугаар байрт шалгарсан юм.
Азийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчид:
Өсвөр:
Алт: Э.Мөнхжаргал /Эрэгтэй, 81 кг/
Мөнгө: Ц.Цогтбаатар /Эрэгтэй, 60 кг /, Э.Энхрийлэн /Эмэгтэй, 48 кг/, Б.Хулан /Эмэгтэй, 57 кг/, Хонгорзул /эмэгтэй, 70 кг/
Хүрэл: Д.Алтанцэцэг /эмэгтэй, 52 кг/, Н.Даваасүрэн /Эмэгтэй, 63 кг/
Залуучууд:
Алт: Б.Ганхайч /Эрэгтэй, 63 кг/, Ө.Дүүрэнбаяр /Эрэгтэй, +100 кг/
Мөнгө: Г.Алтанцэцэг /эмэгтэй, 44 кг/
Б.БИЛЭГ