Сайжирдаггүй Сангийн сайд

Хуучирсан мэдээ: 2013.12.18-нд нийтлэгдсэн

Сайжирдаггүй Сангийн сайд

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улааныг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд огцруулна гэнэ. Ингэхдээ 26-уулаа гарын үсгээ зурж, баахан олон болохгүй, бүтэхгүй, чадахгүй бүхнийг нь тоочсон юм байх. “Монгол Улсын эдийн засгийг хөмрүүллээ. Улс орны хөгжлийг хойш нь татлаа. Өр төлбөрийн хэмжээг нэмж, эргэж сэхэхээргүй уналтанд орууллаа” гэх мэтээр.

Уг нь бидний мэдэх  Ч.Улаан гэдэг улстөрч Монгол Улсын түүхэнд гурав дахь удаагаа Сангийн сайдаар ажиллаж буй цорын ганц эрхэм. Тэрбээр энэ туршлагаа­раа илүүрхэхдээ хүрвэл илүүрхэж, цэцэрхэхдээ хүрвэл цэцэрхэж чадах нэгэн. Гэсэн ч хувь улстөрчийнх нь шунал түүнийг өдий зэрэгт хүргэж, ичиж зовохгүйгээр Сангийн яа­мыг өмчилж, “наадах” ур чадварыг өгсөн биз. Тиймээс ч МАН-ын Удирдах зөвлөл Засгийн газраар тоглох эхний оролдлогоо Ч.Улаан сайдаар эхлүүлж “Монгол Улсын өрийн хэмжээг Дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувьд хүргэх асуудлыг чуулганаар хэлэлцүүлэх төсөл боловсруулсан” гэдэг зүйл ангиар “яллахаар” шийдсэн нь энэ.

Түүнчлэн МАН-ын гишүүд элэг нэгтэндээ ийн хатуурхахтай зэрэгцээд МАХН-ын гишүүд ч түүний эсрэг санал өгөх магадлал­тай байгаа. Мэдээж нууцаар са­нал хураасан тохиолдолд шүү дээ. Учир нь тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг аврах ажилла­гаанд идэвхийлэн оролцоогүй гэ­дэг шүүмжийг сонсч байсан. Мөн  ганц хүний засаглалтай намд хоёр толгой байх хэрэггүй гэдгийг ойлгоогүй бололтой юм билээ. Энэ мэтээс хархад тэрбээр гурав дахь удаагаа дээрх албан тушаалыг ха­шиж буй ч сайжирдаггүй Сангийн сайд тодотголтой түүхэнд үлдэх бололтойдог шүү.

Г.ОТГОНЖАРГАЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж