
“TV25” телевизийн “Making the band” шоунаас төрсөн хамгийн дуучин төрхтэй хамтлаг гишүүдийнхээ цомхотголыг хийсээр. “Anemone” хамтлагийнхан “UBS music” телевизээс зохион байгуулсан “UBS music video awards”-аар гурвуулаа ирж ёстой хүмүүсийн нүдийг бүлтийлгэж орхисон. Магадгүй тухайн үед хүмүүс ямар нэгэн шалтгааны улмаас гэж бодож байсан бол саяхан гарсан тэдний шинэ жилийн дууны клипэнд ч тэд гурвуулаа байлаа. Таван охин хүсэл мөрөөдөлдөө автан урлагийн ертөнцөд хөл тавьсан ч өнөөдөр харамсалтай нь гурвуулаа үлдэж. Ингэж явсаар “Anemone” нэртэй дуучин үлдэх вий дээ.
Э.ТЭКҮ