”Хүний хөгжил сан”-гийн мөнгийг нийт иргэдэд олгох бэлтгэлээ хангахыг үүрэг болгов

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

”Хүний хөгжил сан”-гийн мөнгийг нийт иргэдэд олгох бэлтгэлээ хангахыг үүрэг болгов

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн
баасан гаригт Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Хөдөлмөр,
халамж үйлчилгээний газрын дарга Д.Баярсайхан, Улсын бүртгэлийн газрын
дарга Л.Мөнхбаатар болон албаны бусад хүнийг хүлээн авч уулзан “Хүний
хөгжил сан”-гаас иргэдэд хишиг, хувь хүртээх ажлын явц, үр дүнгийн
талаар мэдээлэл сонсов.

“Хүний
хөгжил сан”-гаас иргэдэд хишиг, хувь хүртээх ажлын явц энэ сарын 5-ны
байдлаар 91 хувьтай аж. Энэ нь өндөр настан,  хүүхдүүд, хөгжлийн
бэрхшээлтэй 1.3 сая иргэний 1 сая 90 мянга гаруй нь мөнгөө аваад байна
гэсэн үг юм.

    Цаашид үлдсэн
иргэдэд хишиг, хувь хүртээх ажлыг үе шаттайгаар нэн даруй
хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгов. Энэ дагуу эхний ээлжинд
нийслэлийн нэг дүүргийн хороо, хөдөө орон нутгийн нэг багийг сонгон авч
гуравдугаар сарын 9-нөөс хишиг, хувь хүртээх ажлыг туршилтын журмаар
хэрэгжүүлэхээр болов.

    Туршилтын
үр дүн, иргэдийн бичиг баримтын зөрчил, давхардлын талаархи нэгдсэн
мэдээллийг энэ сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн,
хишиг, хувь хүртээх ажлыг шуурхайлахаар болов хэмээн Засгийн газрын
Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж