Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /арванхоёрдугаар сарын 17/ 24 компанийн нийт 31,3 орчим сая төгрөгийн 23.257 ширхэг хувьцаа арилжсан байна. Зах зээлийн үнэлгээ 1.6 гаруй их наяд төгрөг байсан бөгөөд нийт 72 хэлцэл хийжээ.
Өнөөдрийн арилжаанд “Силикат” компани 1,363,110 төгрөгийн 6,491 ширхэг, “Хөх ган” 512,000 төгрөгийн 4,000 ширхэг, “Э-транс ложистикс” компани 480,000 төгрөгийн 3,000 ширхэг хувьцаа арилжсанаар хамгийн эрэлттэй хувьцаа байлаа.
Б.МИШЭЭЛ