Салютаас болгоомжлохыг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

Салютаас болгоомжлохыг анхааруулж байна

Шинэ жилийн баярт сүр хүч нэмэхийн тулд элдэв тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэхгүй байхыг Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна. Салют, бенгалын гал болон бусад тэсэрч дэлбэрэх бодис, хэрэгсэл ашигласнаас болж золгүй явдал тохиолдсон нь цөөнгүй. Дээрх хэрэгслийг буруу ашигласнаас гар хөлөө гэмтээсэн, бүр хараагүй болсон тохиолдол ч бий. Хятадын нэгэн цэнгээний газарт салют буудуулснаас болж шатсан тухай мэдээлэл ч гарч байсан. Салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгсэл ашиглахыг хориглосон журмыг 2011 онд НИТХ-аас гаргасан байдаг ч өнөөдөр захын дэлгүүрийн лангуун дээр дээрх хэрэгслүүд чөлөөтэй зарагдаж байгаа тул мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүй, чанар аюулгүйн шаардлага хангаагүй салют болон бусад бараа бүтээгдэхүүнийг худалдан авч ашиглахгүй байхыг иргэдэд сануулж байна.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж