А.Бакей гишүүн монгол хэлэндээ сайн

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

А.Бакей гишүүн монгол хэлэндээ сайн

УИХ-ын гишүүн А.Бакей өөрийгөө “Монгол хэлийг маш сайн сурсан” гэж дүгнэлээ. Өнөөдөр хуралдсан Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны үеэр Баян-Өлгий аймгийн иргэдийн монгол хэлний мэдлэгийг сайжруулах тухай гишүүд санал солилцсон юм. Энэ үеэр Баян-Өлгий аймгаас сонгогдсон А.Бакей гишүүн "Би их сургуульд орохдоо монгол хэлэндээ маруухан байсан. Одоо бол ямар ч хүнээс дутахгүй монгол хэлний боловсролтой. Монгол хэлний мэдлэгийг дээшлүүлэх нь ганц Баян-Өлгий аймгийнхны асуудал биш. Монгол хүн бүрт хамаатай асуудал. Гишүүд та нар нэг жишээ аваад, сүр бадруулж ярьдгаа болих хэрэгтэй. Манай аймагт монгол хэлний хичээлийн сургалт сайжирч байгаа. Дунд сургуулийн сурагчид монгол хэлний шалгалтад үзүүлсэн дүнгээрээ 21 аймгаас аравт яваа" хэмээн бухимдлаа илэрхийлсэн юм.

С.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж