Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

Өндөгтэй зраз хийх

Орц:

Чанасан өндөг, татсан мах, татсан сонгино, сармис,
амтлагчууд, 1 түүхий өндөг, сухарь буюу хатаасан талх.

Заавар:

1. Махаа шарсан сонгино, сармис, давс, перец, болон янзан
бүрийн амтлагч хийж амтлана.

2. Махаа бутруулахгүйн тулд хамгийн гол нь махаа сайн
савандаа жигдэртэл нь шидэж өгөх хэрэгтэй.

3. Тэгээд чанасан өндөгөө бүрчээд бас 2 алганыхаа хооронд
бас сайн шидэж өгөөрэй. Тэгэхээр мах чинь гое барицалдаж өгнө.

4. Өндөгтэй бөөрөнхий махаа сухарьт өнхөрүүлээд дараа нь
өндөгөнд шумбуулаад хайруулын тавганд бүх талаас нь хальт шараад тэгээд
духовканд 15мин жигнэнэ. (180 градуст)

Эх сурвалж: http://www.sweetkitchen.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж