Ѳнгѳрсѳн 3 дахь
ѳдѳр Олон Улсын Сансарын Станцын (ОУСС) хѳргѳлтийн системийн тэн хагас нь нэг
хавхлагны эвдрэлээс болоод огт ажиллагаагүй болсон байна. Энэ асуудлаас болоод
тус станц дээрх олон тѳрлийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийсэн бѳгѳѳд мѳн
станцруу чухал ачаа хүргэх байсан нислэгийг бас тодорхойгүй хугацаагаар
хойшлуулаад байгаа аж.
Эвдрэл хараахан
тэнд одоо ажиллаж байгаа 6 сансарын нисгэгчийн амь насанд аюул заналхийлээгүй
боловч, аль болох хурдан засаж янзлахгүй бол нилээн эвгүйдэж болох талтай гэнэ.
Одоогийн байдлаар ѳѳр нэг жижиг хавхлагыг ашиглаад түр зуртаа ОУСС доторх
температурыг хяналтандаа байлгаж байгаа, гэхдээ энэ арга барилаар нээх удаан
явах боломжгүй юм байна. Тиймээс 2 сансарын нисгэгчийг ойрын хугацаанд станцын
гадна гаргаад асуудал яг юунаас болсон байна, амархан засаж болох нь уу үгүй юу
гэдгийг шалгуулахаар бэлтгэж байгаа аж.
ОУСС. Зохиогч:
НАСА
Хѳлгийн
хѳргѳлтийн систем нь аммонигоор (NH3) ажилладаг бѳгѳѳд станц доторх янз бүрийн
багаж хэрэгслүүдээс ялгарч байгаа илүүдэл дулааныг шингээх гол үүрэгтэй. Бараг
тал нь ажиллагаагүй болоод байгаа учираас элдэв янзын туршилт хэмжилт хийх
байсан ажилуудыг бүгдээрэнг нь хойшлуулаад мѳн нисгэгч нар ч гэсэн маш
хязгаарлагдмал байдлаар техник хэрэгслүүдээ ашиглаж байгаа гэнэ (дулаан
гаргахгүйн тулд).
Хэрвээ гайгүй
засагдчихаар асуудал байгаа бол 2 эсвэл 3 удаа нисэгэгчидийг станцын гадна талд
энэ долоо хоногийн 4 дэхь болон хагас сайн ѳдрүүдэд гаргаад засаж болно байх
гэж НАСА тооцоолж байгаа аж. Одоо станц дээр 2 америк, 3 орос мѳн 1 японы
нисгэгчид ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: http://odonoron.wordpress.com/