Өрхийн амьжиргааг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

Өрхийн амьжиргааг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлнэ

“Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас өрхийн амьжиргааг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. Ингэхдээ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран тус дүүргийн Баянхошуу, Толгойтын 16 хорооны амьжиргааны түвшин доогуур 700 өрхийг сонгон хэрэгжүүлэх аж.

Өрхийн амьжиргааг дээшлүүлнэ гэж олон жил ярьж, амьдран суугаа хороодоор нь дамжуулж тусламж, тэтгэлэг олгодог ч зорилтот бүлэгтээ хүрч амжилгүй дуусдаг гэсэн шүүмжлэл бий. Тиймээс энэ төслийг хэрэгжүүлэх болсон бөгөөд гурван жилийн хугацаанд орлого муутай, амьжиргааны түвшин доогуур өрхүүдийг баг бүлгийн зохион байгуулалтад оруулах ажээ.  Ингэснээр ажил хийхэд шаардлагатай сургалтад хамруулах, зөвлөх, эсвэл хийж буй ажилд нь тусламж үзүүлэх байдлаар дэмжиж, дундаж түвшний өрх болгох зорилготой юм байна. Үүнд тал бүрийн оролцоо чухал бөгөөд дүүргийн цагдаа, эмнэлэг, мэргэжлийн холбоодтой хамтрах ажээ.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж