Монголын триатлоны спорт, Олимпийн хөдөлгөөнд оруулж буй үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн зарим хүмүүсийг МҮОХ-ны шагналаар урамшуулсныг МҮОХ-ны ерөнхийлөгч, доктор Д.Загдсүрэн өнөөдөр гардуулж өглөө. МҮОХ-ны тэргүүн дээд шагнал Алтан Очир одонгоор Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуйг, Олимпийн Алдар одонгоор Монголын триатлоны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Бүдрагчааг тус тус шагнажээ.