Тусгаар тогтнолын ордны хурлын танхимд МАН-ын 27-р Их хурлын бодлого шийдвэрийг сурталчлах, ард иргэдийнхээ үгийг сонсох нэг сарын аяныг өрнүүлснээ дүгнэх уулзалт өнөөдөр болж өндөрлөжээ.
Аяны хүрээнд хөдөө орон нутагт ажиллах үед төр, засгийн үйл ажиллагааг шүүмжилж, бухимдсан иргэд олширсон гэнэ. Тиймээс ард иргэдийн хэлсэн асуудлыг МАН багцлан тоймлож, эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн зарим сайдтай хариуцлага тооцохоор УИХ-д өргөн бариад байгаа аж.
Иргэдээс ирүүлсэн саналуудаас онцловол үнэ нэмэгдэж, авдаг хэд нь цаас болон хувирч байгаа тухай бөгөөд энэ талаар шийдвэртэй арга хэмжээ авч өгөх талаар ажиллахыг сөрөг хүчнээс хүссэн аж.
Э.ЭНХ