&#34Шударга ёс&#34 эвсэл Ерөнхий сайдаас мэдээлэл сонсчээ

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

&#34Шударга ёс&#34 эвсэл Ерөнхий сайдаас мэдээлэл сонсчээ

УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг Засгийн газрын хоёр сайдыг огцруулах асуудлаар өнөөдөр хуралдаж, “МАН-ын тавьсан үндэслэлүүдийг огцруулах хэмжээний үндэслэл биш” хэмээн үзжээ. Тодруулбал, МАН-ын бүлгээс тавьсан үндэслэлд дурьдагдсан эдийн засаг, төсөв санхүүгийн хүрээний хүндрэлүүдтэй холбоотой тодорхой асуудлыг анхааралдаа авах нь зүйтэй ч Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нарыг огцруулах үндэслэл алга гэж үзсэн байна. Тус хуралдааны үеэр мөн сайд Н.Баятбаяр, Ч.Улаан нараас асуулт, тодруулга авсан байна. 

МАН-аас тавьсан үндэслэлүүдэд төсвийн алдагдал, Чингис бондын санхүүжилттэй холбоотой асуудал зэрэг хүрээнд Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нарыг огцруулах асуудлыг тавьсан байсантай эвслийн бүлэг дэлгэрэнгүй танилцсан хэмээлээ.

Тус бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцсон бөгөөд түүнээс эвслийн гишүүд танхимын хоёр сайдыг нь огцруулах асуудалд ямар байр суурьтай байгаа, эдийн засаг, санхүүгийн зарим хүндрэлүүдийг хэрхэн даван туулах, энэ өвөл, ирэх хавар эдийн засаг ямар байдалтай байх талаар санал, байр суурийг нь сонссон байна. Эвслийн бүлгийн гишүүд МАН-ын тавьсан үндэслэлийг анхааралдаа авч, цаашид Засгийн газар  олонхийг хамтарч бүрдүүлсэн эвслийн бүлэгт Засгийн газрын гишүүдийн үүрэг болон хийх гэж байгаа ажлаа танилцуулж байхыг эвслийн бүлгийн гишүүд Засгийн газрын тэргүүнд уламжилсан байна. Түүнчлэн эвслийн бүлгийн зүгээс ирэх онд Засгийн газрыг шахаж ажиллах нь зүйтэй гэсэн байр сууринд нэгдсэн байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж