Дуучин Бейонси өнгөрсөн баасан гаригт /ХII.13/ тав дахь цомгоо “iTunes”-ээр дамжуулан худалдаанд гаргажээ. Бейонсийн өөрийн нэрээрээ нэрлэсэн шинэ цомог нь худалдаанд гарснаасаа хойшхи гуравхан хоногийн хугацаанд 828773 хувь татагдаж “iTunes”-т хамгийн хурдан борлуулалттайгаар шалгарсан аж. Түүнчлэн Бейонсийн шинэ цомгийн борлуулалтын амжилт энэ чигээрээ үргэлжилвэл эхний долоо хоногтоо Тейлор Свифтийн “Red” цомгийн рекордыг эдвэх боломжтой байгаа гэнэ.
Б.АНХТУЯА