Ө.Батманлай оны шилдэг авиралтын эзнээр тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

Ө.Батманлай оны шилдэг авиралтын эзнээр тодорлоо

Уулсын оргил өөд ТББ-ын Тэргүүн, ОУХМ Ө.Батманлай оны шилдэг авиралтын эзнээр тодорлоо

2013 оны өндөр уулын шилдэг авиралт шалгаруулах санал асуулгын дүн гарч цахим хуудасны уншигчдын лайкаар шилдэг 10 авиралтыг тодруулсан байна. Харин шилдгийн шилдэг 5 авиралтыг мэргэжлийн уулчдаас бүрдсэн шүүгчдийн саналаар тодрууллаа. Шүүгчдийн бүрэлдэхүүнд: МҮУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, ОУХМ Ж.Баянцагаан, МҮУХ-ны Тэргүүлэгч гишүүн, МУГТ Л.Болдбаатар, ОУХМ С.Заяа, ОУХМ Р.Тулга, Ш,Сэргэлэн нар ажиллажээ.

Ингээд 2013 оны шилдэг авиралтын эзнээр манай аймгийн “Уулсын оргил өөд” ТББ-ын Тэргүүн, Уулын спортын Олон Улсын хэмжээний мастер Ө.Батманлай тодорлоо. Тэрээр Шиша Пангма оргилд гарсан анхны Монгол хүн бөгөөд оксижен буюу нэмэлт хүчилтөрөгч хэрэглээгүй авирч, шүүгчдээс хамгийн олон санал авсан байна. Завхан нутгийнхаа нийт ард түмний өмнөөс Ө.Батманлайд халуун баяр хүргэж, эх орон, элгэн садан, ард түмнийхээ хийморийг улам өндөрт гаргаж явахыг хүсэн ерөөе.

Эх сурвалж: www.zavkhan.net

Батманлай-2 Батманлай-3 Батманлай-4 Батманлай-5 Батманлай-6 Батманлай-7 Батманлай-8 Батманлай-9 Батманлай-10 Батманлай-11 Батманлай-12 Батманлай-13 Батманлай-14 Батманлай-15

  Батманлай-16

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж