Боомтын асуудлаар уулзалт хийв

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

Боомтын асуудлаар уулзалт хийв

Булган Такейшкен боомтын асуудлаар уулзалт аравхоёрдугаар сарын 7-10-ны өдрүүдэд БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймагт боллоо. Энэхүү уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан оролцсон байна.

Уулзалтад оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд аймгийн Гаалийн газрын дэд дарга Е.Зангар нарын хил гаалийн төлөөлөл, Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангаар ахлуулсан бүрэлдэхүүн багтав. Энэ удаагийн уулзалтын зорилго нь Булган, Такейшкен боомтонд учирч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилготой байсан бөгөөд уулзалт хэлэлцээр үр дүнтэй боллоо.

Олон улсын статустай, байнгын үйл ажиллагаатай Булган боомтоор зөвхөн энэ онд 143 мянган зорчигч, 12615 мянган тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтэрчээ.

БНХАУ-ын талаас ШУӨЗО-ы гадаад харилцааны газрын дарга Вуу Шян, хил хамаарах газрын даргын орлогч Жан Жахуу, Алтай аймгийн намын дарга Дэн Жан уу, намын даргын орлогч, аймгийн Засаг дарга Талгат Усүн болон Такейшкен боомтыг хамаарах дарга, байцаагч, хилийн төлөөлөгч нар оролцов.

Булган шалган нэвтрүүлэх боомтоор тээврийн хэрэгсэл нэвтрэн Такейшкен худалдааны цэгт очиход суудлын автомашинаас бүртгэлийн карт, хонох хашааны түрээс, чанарын мөнгө, тээврийн газар зэргийн 500 гаруй юанийн талбар хураамж авдаг байсан. Ачааны автомашинаас 700-1000 орчим юанийн татвар хураамж авдаг бөгөөд нотлох баримт болох хураамжийн ямар нэгэн тасалбар өгдөггүй байсан. Эл асуудлууд шийдвэрлэгдэж 1 тонн ачаанаас 28700 төгрөгийн татвар авдаг болжээ. Мөн даац хэтрүүлсэн нэрийдлээр 300 юаниар торгодог байсныг больсон байна.

Мөн уулзалтаар, ШУӨЗО-ны Гадаад харилцааны газрын дарга Вуу Шян Улаан-Уул-Даянгийн хилийн боомтыг 2014  зургаадугаар сарын 31 –ний өдрөөс есдүгээр сар хүртэл тогтмол ажлуулахыг БНХАУ-ын Засгийн газар зөвшөөрснийг, одоо Монгол Улсын Засгийн газар энэхүү асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх ажил үлдэж байгааг дурдаж, Өрөмч-Өлгий чиглэлд нислэг үйлдэх асуудлыг судалж хариу өгөхөөр болов.

Баян-Өлгий, Ховд аймаг нь ШУӨЗО болон Алтай аймагтай боловсрол, соёл, спорт, эрүүл мэндийн зэрэг олон чиглэлээр хамтарч ажиллах талаар гэрээ санамж бичиг байгуулж, өмнөх гэрээ, хэлэлцээрийн үр дүнг тооцож ажиллахаар шийдэлд хүрснээрээ энэ удаагийн уулзалт нөхөрсөг, үр дүнтэй боллоо.

Эх сурвалж: http://bayan-olgii.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж