
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Зүүн алтан өлгийн 7 дугаар гудамжинд айлын гэр шатаж байна гэсэн дуудлага 13:48 цагт ирсэн байна. Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг очиход иргэн М-ын таван ханатай гэр шатаж, нурсан байсныг бүрэн унтраасан байна.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 12 дугаар сургуулийн урд далааны шугамын худагт гал гарч байна гэсэн дуудлага 14:05 цагт ирсэн байна. Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг очиход далааны шугамын худагт хог шатаж байсныг унтраасан байна.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо Их дэлгүүрийн урд авто зам дээр машин шатаж байна гэсэн дуудлага 14:05 цагт ирсэн байна. Аврах, гал унтраах 10 дугаар ангийн очиход иргэд шатаж байсан машиныг аюулгүй болгосон байжээ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн долдугаар хороо Хөгжим бүжгийн дунд сургуулийн манаачийн путк шатаж байна гэсэн дуудлага 23:30 цагт ирсэн байна. Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг очиход Хөгжим бүжгийн дунд сургуулийн хогийн цэгт хог шатаж, агуулах руу дамжих гэж байсныг унтраасан байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 3 дугаар хэсэг 4 дүгээр гудамжний 258 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлага 23:35 цагт ирсэн байна. Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн нэгдүгээр тасгийг очиход иргэн А-ын таван ханатай гэр шатаж, нурсан байсныг унтраасан байна.
Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо гуравдугаар хороолол 36а байрны нэг давхарт байрлах “Амгалан сайн“ нэртэй хүнсний дэлгүүрээс утаа гарч байна гэсэн дуудлага 03:05 цагт ирсэн байна. Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг очиход “Амгалан сайн буян” ХХК-ны найман нэрийн хүнсний дэлгүүрт хөргөгч шатаж, утаа ихээр ялгарсан байсныг хорт хийн утаанаас хамгаалах баг ашиглан унтраасан байна.
П.Наран