
Хамт амьдарч найз охиныхоо амь насанд хүрсэн нийгмийг зочроосон аймшигт хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Тэрхүү хэргийг үйлдсэн Г.Алтанхүү гэгч залууг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд цагдан хориод байгаа юм. Энэ хэрэгт стратегийн өмгөөлөл үзүүлэхээр Хүний эрхийн хуульч Хувь хүний хөгжлийн Институтын захирал М.Ичинноров ажиллаж байгаа. Тэгвэл гэр бүлийн хүчирхийллийн эсрэг жагсаал зохион байгуулах гэнэ. Тодруулбал, М.Ичинноровт маш олон хүн жагсмаар байна гэж ханджээ. Тиймээс энэ долоо хоногт Чингисийн талбайд жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Нийгмээрээ хүчирхийллийн эсрэг дуугарч, тэмцэж, үзэл бодлоо илэрхийлэх нь үр дүнд хүрэх нэг алхам хэмээн үзэж буй ажээ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин